agrc79 (agrc79) wrote,
agrc79
agrc79

Порадуй свою внутреннюю Монголию!

Попробуй хуйцаа!







Хуйцай нь урд хөршөөс орж ирсэн амтат жор бөгөөд монголчууд сүүлийн 20–30 жил хоол хүнсэндээ энэхүү хоолыг өргөн дэлгэр хэрэглэж ирсэн ба жинхэнэ хятад жорыг бага зэрэг өөрчилсөн ч амт чанарыг алдагдуулахгүйгээр өөрсдийн гэсэн өнгө аястай амтат хуйцай хийх болсон юм.



Татсан махыг /үхэр, хонины мах аль нь ч байж болно./ давс, хар перц, жижиглэн хэрчсэн сонгино, сармис зэргээр амтлан бага зэрэг гурил хийж зуурч барьцалдуулан жижиг хэмжээтэй бөөрөнхийлөн бэлтгэнэ. Ингээд гуриланд өнхрүүлнэ.





Байцааг хүйтэн усаар угаасны дараа дунд зэргийн хэмжээтэй хэрчинэ. Ингээд амталсан бөөрөнхий мах болон хэрчсэн байцааг жигнүүр дээр тавьж 10–12 минут жигнэнэ.



Төмсийг хүйтэн усаар угааж хальслаад дунд зэргийн хэмжээтэй дөрвөлжин хэрчинэ. Саванд төмсийг шарах хэмжээний ургамлын тосыг хийж сайтар халаасны дараа төмсийг хийж 10–15 минут буцалган шарна. Төмс алтан шаргал, бор болж шарагдахад тосноос шүүж гаргаарай.



Буцлаж буй халуун усанд пүнтүүз гоймонг хийж 10–12 минут буцалгана. Үүний дараа халуун уснаас гаргаж хүйтэн усанд 1–2 минут сойно. Дараа нь уснаас сайтар шүүж гаргаарай.



Хайруулын тавганд маслыг хайлуулсны дараа пүнтүүз гоймонг хийж дунд зэргийн гал дээр хуурч эхэлнэ.



Ингээд хоожуу, дайлуу, нунтаг цагаан гаа, сармис, жанг хийж хутгаад сайтар хуураарай. Энэ нь гоймонг улам зөөлрүүлж амт оруулж байгаа хэрэг.



Өөр хайруулын тавганд ургамлын тос хийж халаасны дараа хэрчсэн сонгиныг хийж 1 минут орчим хуурна.



Дараа нь лууванг хийж 2–3 минут хуурна.



Үүний дараа хэрчсэн хонины сүүлийг хийж үргэлжлүүлэн хуураарай.



Ингээд хуурч амталсан пүнтүүз гоймонг хийж үргэлжлүүлэн хутгаж буцалгана.



Дараа нь алхам 1,2,3 дээр бэлтгэж болгосон бөөрөнхий мах, байцаа, шарсан төмсийг хийж үргэлжлүүлэн зөөлөн буцалгана. Мөн шөлийг амсаж давс, цагаан гаа, хоожуу, дайлуу, хар перц зэрэг нэмэлт амтлагчуудыг шаардлагатай бол нэмж амтлаарай. Шөлны орцуудыг өмнө нь шарж, жигнэж болгосон тул удаан буцалгах хэрэггүй бөгөөд жижиг аяганд ус болон эрдэнэ шишийн гурил/цардуулыг хийж уусгаж хутгасны дараа шөлөнд хийгээрэй. Энэ нь шөлийг амттай, өтгөн болгодог байна.



Ингээд хоолыг амсаж үзээд амталгаа таарсан гэж үзвэл галаас гарган аягалаад шинэхэн ногоон сонгиноор амтлан амтархан идээрэй.



Салахын аргагүй сайхан хуйцай болсон байх болно.


Абсолютно несложный рецепт!





Tags: Монголия, готовим с удовольствием, монгольская кухня, рецепт, хозяйке на заметку
Subscribe
promo agrc79 august 1, 09:13 35
Buy for 30 tokens
Первые («Малые») Палкинские каменные палатки находятся на северном склоне «Четвёртой горы». Представляют собой гряду из гранитных валунов общей протяжённостью около 30 м и высотой от 2 до 4 м. Простираются с запада на восток. Вторые («Большие») Палкинские каменные палатки находятся на вершине…
  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 3 comments